Гал түймрийн дуудлага 7.8 хувиар өсжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 15

Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хот орчимд агаарын температур шөнөдөө -6 хэмээс -12 хэм хүйтэн, өдөртөө -3 хэмээс +8 хэм дулаан, салхины хурд 6-7 м/с байжээ. Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун шөнөдөө -13 хэмээс -17 хэм хүйтэн, өдөртөө -1 хэмээс +4 хэм, зарим үед үүлэрхэг байх төлөвтэй байгааг Цаг уурын албанаас мэдээлсэн байна.

Урьд өмнөх жилүүдээс харьцангуй дулаан байгаа ч Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах ангиудад объектын гал түймрийн 39, аврах ажиллагааны хоёр удаагийн дуудлага иржээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.8 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Долоо хоногийн хугацаанд аюулт үзэгдэл ослоос дөрвөн иргэнийг аварч, 5.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалжээ.

Галлагааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор ахуйн гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх “Мартаж болохгүй” нөлөөллийн аяныг зохион байгуулж байгаа гэдгийг НОБГ-ын дэд дарга Э.Эрдэнэбаатар мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Achara(197.210.79.64) 2021 оны 11 сарын 15

Сайн байцгаана уу Би Чита Монголоос ирсэн хатагтай Ачара байна Ковид-19-ийн нөлөөгөөр бизнесээ хөгжүүлэхийн тулд надад 185,000 долларын санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлсэн Экбанк баярлалаа. Та мөнгөө санд зарцуулахыг хүсэж буйгаа тэдэнд мэдэгдэх ёстой гэдгийг анхаарна уу.\nБи бизнест нь санхүүгийн тусламж хэрэгтэй байгаа хэн бүхнийг SUPPORT@ECTBANKS.COM ECTBAN.KS@OUTLOOK.COM WWW.ECTBANKS.COM 6788559641 whatsapp хаягаар холбогдохыг уриалж байна.

0  |  0
Top