УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Олон улсын эрх зүйн комиссын гишүүнээр сонгогджээ

2021 оны 11 сарын 16

АНУ-ын Нью-Йорк хотноо энэ 11 дүгээр сарын 12-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы 32 дугаар бүгд хуралдааны үеэр болсон Олон улсын эрх зүйн комиссын 2023-2027 оны гишүүний сонгуульд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ялалт байгууллаа.

Монгол Улс анх удаа нэрээ дэвшүүлж, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил гишүүнээр сонгогдсон энэхүү комисс нь НҮБ-ын хүрээнд олон улсын эрх зүйг хөгжүүлэх, системчлэх, олон талт конвенц, зарчмуудыг боловсруулах, зөвлөмж гаргах үүрэгтэй ажээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Олон улсын эрх зүйн комиссын гишүүнээр сонгогдсоноор олон улсын эрх зүйн чиглэлээр мэргэшсэн шинжээчдээс бүрдсэн, байнгын бус ажиллагаатай байгууллагын жилд нэг удаа болох хуралдаанд оролцох юм байна.

Тус комиссын сонгуульд нийт 48 улс 34 гишүүний суудалд өрсөлдөж, манай улсын харьяалагддаг Ази, Номхон далайн бүлгээс Энэтхэг, Япон, БНСУ, Кипр, БНХАУ, Тайланд, Вьетнам зэрэг 8 улс, Африкийн орнуудын бүлгээс Сьерра Леон, Сенегал, Кени, Кот д’Ивуар, Египет, Марокко, Алжир, Буркина Фасо, Бүгд Найрамдах Ардчилсан Конго зэрэг 9 улс, Зүүн Европын орнуудын бүлгээс ОХУ, Румын, Латви зэрэг 3 улс, Латин Америк, Карибын орнуудын бүлгээс Чили, Эквадор, Бразил, Аргентин, Перу, Никарагуа зэрэг 6 улс, Баруун Европын болон бусад улсын бүлгээс Норвег, Португал, Итали, ИБУИНХУ, Австри, Шинэ Зеланд, Франц, Турк зэрэг 8 улсын нэр дэвшигчид 2023-2027 онд ажиллахаар сонгогдов.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tumen erdem(66.181.178.117) 2021 оны 11 сарын 16

ene lim bao dajan bao arslan bao irbes bao haragal ganal abisan medrel setgel emdrel mon baiagaz dee.

0  |  0
tumenzorig(66.181.178.117) 2021 оны 11 сарын 16

olon udaa chiggis haan tuuni janjin ah duus dajan bao ih olon udaa muhai haagal chini ue ongorod geel baisan chi haraa duu neg udaa muu umhii tuba kirgize mongold madra odor chin duusla.bas uuchure achaad dzailaad.

0  |  0
zoiglon(66.181.178.117) 2021 оны 11 сарын 16

dajan bao bol aluurchin bsihe ejinehn momngol tsergin janjin shde.chi bol hulgaich reket omgoloh hamrana jildga hulagi zhaialdga reekt .

0  |  0
zochin(66.181.178.117) 2021 оны 11 сарын 16

chinii ogood hiilgeh geel baiaa uuchure ingeed duugaad baihgui boljeee.chi uuuchur eogod ogtsorro.

0  |  0
Зочин(192.82.74.31) 2021 оны 11 сарын 16

7 сарын 1-ний аллагын талаар НҮБ-д мэдээлж энэ хүнийг цуцлуулах хэрэгтэй.

0  |  0
Зочин(192.82.74.31) 2021 оны 11 сарын 16

7 сарын жагсаалыг цус урсган дарсан энэ хүний талаар НҮБ-д мэдээлэх хэрэгтэй. Тэгвэл шударга ёс ялж, 5 хүний цусаар гараа угаасан Мөнх-Оргил олон улсад нэр нүүрээ барах болно. Монголд тэр хүн хариуцлагаас зугтаж чадаж байгаа бол олон улсад үгүй шүү.

0  |  0
сонгогч(202.179.25.121) 2021 оны 11 сарын 16

энэ хүн дараагийн ажилдаа эрт оржээ сонгуульдахгүйгээр шийдэж

0  |  0
Top