Эрүүлжүүлэх, саатуулах байруудад шалгалт хийлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 11 сарын 16

Хүний эрхийн үндэсний комиссын шинжээч нар хөдөө орон нутгаар явж, цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байруудад хүний эрх зөрчигдөж байгаа эсэхэд хяналт шалгалт хийжээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунангийн баталсан удирдамжийн дагуу Дархан-Уул аймаг дахь ахлах шинжээч Э.Болортуяа нь Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байранд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хяналт шалгалт зохион байгуулжээ. Мөн удирдамжийн дагуу Увс аймаг дахь Референт Я.Хонгорзул нь Увс аймаг дахь Цагдаагийн газрын баривчлах, саатуулах, эрүүлжүүлэх байранд хяналт  хийсэн байна.

Улмаар тухайн байруудад хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл бүртгэгдээгүй гэх ба холбогдох албаныханд заавар зөвлөмж өгч ажиллажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top