С.Зоригт уучлалт гуйв

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 16

Дуучин С.Зоригт энэ сарын 10-ны өдөр машинаа ачуулаад, журмын хашаанаас буцааж авахдаа нэлээд ууртай лайв хийсэн байдаг. Тэрбээр журмын хашаанд үүрэг гүйцэтгэж байсан ажилтныг доромжилж буй бичлэг цахим орчинд цацагдсан.

С.Зоригтын үйлдэлд ундуйцсан Ачилтын холбоо мэдэгдэл гаргаж, түүнийг уучлалт гуйхыг шаардсан билээ. Иймд С.Зоригт уучлалт гуйж, "Уур хүрж бухимдсан үедээ бичлэг хийсэн нь миний буруу. Машин ачилтын залуугаасаа УУЧЛАЛТ хүсье" гээд дараах лайвыг хийжээ.

Тэрбээр “Өнгөрсөн өдрүүдэд өөрийн цахим хуудсаараа машин ачилтын компанийн ажилтны бичлэгийг хийж, онцгүй үйлдэл гаргасандаа тэр залуугаас уучлалт хүсэж байна. Хүн болгон албаар дүрэм зөрчдөггүй байх. Тухайн үед би нялх хүүхдээ айлд оруулж өгчхөөд яараад гарч ирэхэд машиныг маань аччихсан байсан л даа. Ачилт угаас тийм явцтай байдаг. Мэдээж намайг хүлээхгүй. Ёс зүйгүй хандсандаа Монголын машин ачилтын компанийнхнаасаа уучлалт хүсэж байна.

Машин ачилтын системийг 100 хувь зөв гэж хардаггүй. Монголын жолоочид яагаад машины цонхон дээрээ утасны дугаараа тавьдаг вэ. “Уучлаарай энд машинаа тавьчихлаа, залгаарай” гэдэг үүднээс л дугаараа тавьдаг шүү дээ. Гэхдээ тийм мэдээлэл түгээсэн нь буруу учраас сөрөг мэдээлэл түгээж та бүхнийгээ стресстүүлсэндээ уучлалт хүсье. Бүгдээрээ замын хөдөлгөөний дүрмээ дагаж хөдөлгөөнд оролцоцгооё” гэлээ.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.186.44) 2021 оны 11 сарын 19

Зоригт хувь хүний хувьд зөв залуу байна харин машин ачилтыг компанийханд хэлсэн хатуухан үг нь бол тэр хүмүүсийн ёс суртахужнгүй үйлдэлд тохирсон үг байсан шүү

0  |  0
Зочин(66.181.186.44) 2021 оны 11 сарын 18

Цонхон дээр утасны дугаар байхад яагаад залгаж болохгүй гэж ЗОРИГТЫН ХЭЛЖ БАЙГАА ЗӨВ ШҮҮ ХҮНД ЯМАР Ч ҮЕ ТААРЧ БОЛНО ШҮҮДЭЭ.МАШИН ТАВИХ ЗОГСООЛ БАЙХГҮЙ БАЙЖ АЧНА ГЭДЭГ БАС БУРУУ ГЭЖ БОДРЖ БАЙНА.ЗОРИГТ уучлалт гуйж байгаа нь мундаг байлаа.ГЭхдээ ачиж байгаа залуус аймаар яараал авч зугтаал байгаа үйлдэл нь үнэрээр муухай байдаг шүү

0  |  0
о(59.153.113.33) 2021 оны 11 сарын 17

хувийн хэвшлийнхэн иргэдийн эрхэнд халддагаа зогсоох хэрэгтэйшдээ. албадлага ачилтаа төр хийг төртөө улс биздээ.

0  |  0
Зочин(203.91.115.49) 2021 оны 11 сарын 17

Үхсэндээ уучлал гуйдаг юм бэ. Чи зав л хэлсэн. Луйварчин дээрэмчингүүдийг юу гэж хэлсэн ч яадаг юм. Аймхай залуу вэ чи. Алалцах хэрэгтэй шүү дээ.

0  |  0
(59.153.114.38) 2021 оны 11 сарын 19

машин ачих бол ажил биш луйвар, энэ хүүрнүүдээр гудамж цэвэрлүүлвэл зохино.

4  |  0
ачилт боль(66.181.186.176) 2021 оны 11 сарын 16

ачилтын лалрууд өөрсдөө хүн зодоод машиныг нь аччихдаг биз дээ. эрүү үсгэх хэрэгтэй

3  |  0
Zochin(66.181.179.43) 2021 оны 11 сарын 16

Ub hotod zogsool uneheer hetsuu. Ene bdlaa haa haanaa oilgood achihdaa tavisan bgaa utasnii dugaaraar ni zalgaj sanuuldag, tovloson hugatsaand irehgui bval achdag, irgeded arai eeltei tal ruugaa uilchilgeegee yavuulmaar l bgaa yumdaa.

4  |  0
зочин(59.153.84.246) 2021 оны 11 сарын 19

залуу хүүхэд олдсон ажлаа хийгээд явж байгааг хэл амаар доромжлох буруу бүгдээрээ чам шиг дуучин болвол улс орны хүнд хүчир ажлыг хэн нугалах вэ хүн ер нь ямар ажил хийж амьдралаа залгуулах нь чамд ер хамаагүй шүү

1  |  4
z(103.26.194.164) 2021 оны 11 сарын 16

harvaas t1 baagii l bna

0  |  2
Монголчууд(59.153.84.139) 2021 оны 11 сарын 16

Хулгайч компаниа татан буулга

3  |  2
Top