БНХАУ: Гадаад хөрөнгө оруулалтаас 900 тэрбум юаныг татсан байна

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 16

Хятадын Худалдааны яам энэ оны эхний арван сарын гадаадын хөрөнгө оруулалтыг татсан тоо бүртгэлийг нийтлэв. 1-10 дугаар сард Хятад улсын бодитоор ашигласан гадаадын хөрөнгө 943 тэрбум 150 сая юаньд хүрсэн нь ноднингийн мөн хугацааныхаас 17.8% нэмэгджээ.

Статистик бүртгэлээс үзвэл хөрөнгө оруулалтыг татсан бүтэц улам сайжирсан байна. Аж үйлдвэрлэлийн салбарын хувьд, оны эхний арван сард үйлчилгээний аж үйлдвэрлэлийн салбар 752 тэрбум 520 сая юанийн гадаадын хөрөнгийг ашигласан нь ноднингийн мөн үеэс 20.3%-иар өсөж, дэвшилтэд технологийн аж үйлдвэрлэлийн бодитоор ашигласан гадаадын хөрөнгө ноднингийн мөн хугацааныхаас 23.7% нэмэгджээ.

Эх үүсвэрийн хувьд, “Бүс ба зам” дагуу орнууд болон АСЕАН-аас Хятад улсад хийсэн хөрөнгө оруулалт тус тус 30.7%, 29.5% хувиар өсөв.

Гадаадын компаниуд Хятад улсын зах зээлд илүү их найдлага тавьж байна. Хятад улс дахь Европын Холбооны худалдааны нийгэмлэг, Хятад улс дахь Америкийн худалдааны нийгэмлэгийн судалгаанд харуулснаар, судалгаанд хамрагдсан компаниудын 60% гаруй хувь нь Хятад улс дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж буй нь ноднингийн үзүүлэлтээс зохих хэмжээгээр дээшилжээ. Саяхан зохиогдсон Хятадын олон улсын импортын 4-р экспод оролцсон Америкийн бизнес нэгжийн тоо дахин шинэ тэмдэглэл бүтээжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top