НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мэдэгдэл нийтэлж, саатуулагдсан НҮБ-ын ажилтнуудыг нэн даруй суллахыг Этиопт уриалжээ.
Антонио Гутерриш мэдэгдэлдээ, талууд НҮБ-ын ажилтнуудын халдашгүй эрхийг хүндэтгэх үүрэг хариуцлагатай, түүнлчэн Этиоп дахь НҮБ-ын ажилтнууд болон бусад хүмүүнлэгийн тусламжийн ажилтнуудыг дураар саатуулахгүй байхыг батлах хэрэгтэй гэжээ.
Этиоп 11-р сарын 2-ноос үндэсний хэмжээндээ онц байдал зарласан юм. Тухайн нутгийн аюулгүйн арми болон цагдаагийнхан сэжигтэй хүмүүсийг баривчлах албан бичиг, захирамжгүй тохиолдолд шууд саатуулж баривчилж болно хэмээн онц байдлын заалтад бичжээ. Тэгвэл зарим мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, НҮБ-ын наанадаж 12 ажилтан тухайн нутагт саатуулагджээ.
Сэтгэгдэл ( 0 )