“БНХАУ АНУ харилцааны зөв замаа олох нь ирэх 50 жилийн олон улсын харилцааны хамгийн чухал зүйл” гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжингийн цагаар 16-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо. Байдентэй цахим уулзалт хийх үедээ хэллээ.
Энэ удаагийн уулзалт нь илэн далангүй, бүтээлч, бодит үр дүнтэй болсон бөгөөд хоёр талын ойлголцлыг нэмэгдүүлэхэд тустай. БНХАУ АНУ болон дэлхий нийтэд тодорхой мэдээллүүдийг өглөө гэдэгт хоёр төрийн тэргүүн санал нэгдэв.
БНХАУ АНУ-ын харилцааны зангилаа үед болсон энэ удаагийн уулзалтаар хоёр орны харилцааны ирээдүйн чиглэлийг тодорхойлсон учраас эндүүрэл үүсгэхээс зайлсхийж, зөвшилцөж хамтран ажиллахад тустай юм.
АНУ-ын ерөнхийлөгч Жо. Байден уулзалтын үед АНУ БНХАУ-ын харилцааг “муудуулах ёсгүй” гэсэн бөгөөд АНУ нь БНХАУ-ын тогтолцоог өөрчлөхийг хүсэхгүй, холбоотонтойгоо харилцаагаа нягтруулах замаар БНХАУ-тай сөргөлдөхийг хүсэхгүй. БНХАУ-тай мөргөлдөх хүсэлтгүй, “Тайванийг тусгаар тогтнуулах”-ыг дэмжихгүй гэжээ. АНУ хэлсэндээ сууж, бодит үйл ажиллагаагаараа БНХАУ-ын ард түмэн болон дэлхий нийтийн итгэлийг олох ёстой гэж БНХАУ мэдэгдэв.
Хоёр орны төрийн тэргүүний уулзалтын үзэл баримтлалыг бодитой хэрэгжүүлж, зөвшилцөл хамтын ажиллагаагаа чангатгана гэдэгт БНХАУ найдсан бөгөөд өөр өөрийн дотоодын үйл хэргээ сайтар шийдвэрлэн, олон улсын үүрэг хариуцлагаа ухамсарлахыг хүсэж байна гэжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Americ neeree aldag garuud. Valiar ashig honjoo haidag. Itgej bolshgui humuus
amerikd itgej naidaj bolohgui uls shuu hardaa sayhan l taivaniig hyatadad ogohgui hamgaalan geed baisan daa. iim l bolohoor ni amerikd huurtaj aldsan oron haraadag da. irakiin kurduud siriin kurd nariig yu gej hoshigoruulsan bilee dee..