Ковидын халдвартай иргэн эмнэлгээсээ оргож, сураггүй болжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 11 сарын 17

Өмнөговь аймгийн цагдаагийн газраас сураггүй болсон иргэнийг эрэн сурвалжилж  байна.

Тодруулбал, өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэгт ковидын халдвартай 51 настай эмэгтэй эмчлэгдэж байгаад сураггүй болжээ.

Тухайн иргэн нь эмнэлгээс гарч явах үедээ хар хөх өнгийн углааш, дан цамцтай байсан гэх ба хэргийг аймгийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байна. Зарим эх сурвалжийн мэдээллээр, тухайн иргэн нь ковидын халдвараас гадна сэтгэл гутрал, мэдрэлийн гаралтай өвчний оноштой байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top