“Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ба цөлжилт” сэдэвт киноны шилдгүүдийг тодруулна

2021 оны 11 сарын 17

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ба цөлжилт” богино хэмжээний кино бүтээх уралдаанд 26 бүтээл ирээд байна. Сүүлийн шатанд шилдэг аннимаци, шилдэг нэвтрүүлэг төрөлд тус бүр хоёр, шилдэг богино хэмжээний кино төрөлд зургаан бүтээлийг цахим асуулгаар тодруулах боллоо.

Иргэд 2021 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар гэсэн пэйж хуудсанд зочилж саналаа өгөх боломжтой. Өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран “Цөлжилт Монголд” сэдэвт гэрэл зургийн уралдаан зарлан шилдгүүдийг тодруулсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top