Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд иргэн Д.А, Д.Б нарт арга хэмжээ авхуулахаар тус дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгаас хүсэлт ирүүлжээ.
Энэхүү хоёр иргэний нэг нь комедиан Д.Амартүвшин ба тэрбээр уг шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн ч төр өөрөө махан овоо босгож олон хүн цуглуулсан үйлдэлдээ хариуцлага тооцохыг шаардлаа.
Шүүхээс тус хэргийг хянаад 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр "...Флаш моб" нэртэй цуглааныг бүртгэлгүйгээр зохион байгуулж, хорио цээрийн дэглэм, хязгаарлалт тогтоосон нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/477 дугаартай захирамжийг зөрчсөн зөрчил үйлдсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж зөрчилд холбогдогч Д.А, Д.Б нарыг Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр тус тус торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Цагдаагийн хэлтсээс Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "...Эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн..." мөн хуулийн 5.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "...Эрх бүхий байгууллагад бүртгүүлэхгүйгээр жагсаал цуглаан зохион байгуулсан..." зөрчилд тус тус арга хэмжээ авахыг хүсэлтдээ дурджээ.
Сэтгэгдэл ( 6 )
Alia salbadai hohichinee..dandaa daldagnaj baidag um hugiin novsh...
Халдвар хамгааллын журам зөрчсөн Оюун эрдэнэ Болор эрдэнэ нар цуглуулсан хүмүүсийнхээ тоогоор торгууль төлөх ёстой
zuv zuv. alia salabdai novshnuud hutsalgui zail
Иймэрхүү эх захаа алдсан танхай зэрлэгүүдийг шууд буудаж бай ёстой.
ENE CHINI YU BILEE HUL HORIO TOGTOOCHOOD BAIHAD MASKTAI HUMUUSIIG TROLL MROLL GEED DUUDAAD AIMAR MUUHAI ZAAJ BICHLEG HIIJ MIIGEED AIMAR BUDUULEG TER YARIJ BARIJ BAIGAA NI
ENE NEG DALDAGANUUR BAYNAA , TURD BUU KHEL GER BULDEE CH TUY KHEREGGUY LALAR BAYGAA DAA