Д.Кёкүшюзанбатбаяр нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 11 сарын 18

Д.Кёкүшюзанбатбаяр  нарт  холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдрийн /2021.11.18/  10.00 цагт товлосон байсан. Тэгвэл  шүүгдэгч  Д.Кёкүшюзанбатбаяр,  Т.Баясгалан  нарын  өмгөөлөгч Э.Энххэрлэн, Г.Баяржаргал нар Баянгол дүүргийн шүүхэд явагдаж буй 30 шүүгдэгчтэй шүүх хуралдаанд оролцож байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Билгүүн, мөн өмгөөлөгч Г.Должинсүрэн, Ж.Оюунболд нарын  шүүх хуралдаан давхардсан тухай баримт ирүүлснийг  харгалзан шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 09.00 цагт товлож,  шүүгдэгч нарт урьд авсан  таслан сэргийлэх  арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлэв.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top