“Ган үзэг 2021” сэтгүүл зүйн салбарын оны тэргүүн наадмын шалгаруулалт эхэллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 18

Мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх зорилготой "Ган үзэг 2021" наадмын шалгаруулалт эхэллээ. Наадмаар “Шилдэг сэтгүүлч”, "Шилдэг редактор”, "Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэх номинаци тус бүрээр шилдгийг шалгаруулна. Эдгээр номинацид нэр дэвших хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн бүтээлийг арван нэгдүгээр сарын 06-26-ны хооронд хүлээн авна. Улмаар арван хоёрдугаар сарын 3-нд шилдгүүдийг шалгаруулах юм. 

 

Тавигдах шаардлага: 

Нэр дэвшиж буй сэтгүүлч, бүтээл, хэвлэл мэдээллийн байгууллагын ажлын үзүүлэлт нь тухайн оных байна. Нэр дэвшүүлэхдээ тухайн редакци, байгууллагын хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн хуралдааны тэмдэглэлийг хавсарган ирүүлнэ. Нэр дэвшсэн сэтгүүлчдийн иргэний үнэмлэхийн хуулбар, тус салбарт ажилласан түүхийг заавал хавсаргасан байна. Нэр дэвшүүлж буй үндэслэлд тухайн сэтгүүлч, ажилтан, бүтээл, байгууллагын ажлын шинэлэг байдал, сэтгүүлзүйн мэргэжлийн түвшин, МСНЭ-ийн гишүүнчлэл, татвар төлөлтийн байдлыг заавал тодруулан дурдсан байна.

Нэр дэвшсэн бүтээл, сэтгүүлч, ажилтан, байгууллагын шалгаруулалтыг дараах хэлбэрээр шалгаруулна. Үүнд:

  • Мэргэжлийн экспертүүдийн санал дүгнэлт 40 хувь
  • Салбарын мэргэжлийн холбоодын санал дүгнэлт 30 хувь
  • МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн санал 30 хувь

ШИЛДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА:

  • Шилдэг телевиз – 1
  • Шилдэг сонин-1
  • Шилдэг радио- 1
  • Шилдэг мэдээллийн сайт - 1
  • Шилдэг сэтгүүл-1
  • Орон нутгийн шилдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл-1

ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ:

  • Телевизийн шилдэг сэтгүүлч-1
  • Сонины шилдэг сэтгүүлч-1
  • Радиогийн шилдэг сэтгүүлч-1
  • Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч-1
  • Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч-1
  • Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч-1
  • Орон нутгийн шилдэг сэтгүүлч-1
  • Шилдэг зураглаач – 1
  • Шилдэг редактор-1
  • Шилдэг менежер-1
  • Шилдэг судлаач-1

Нэр дэвшигчдийн бүтээлийг хүлээн авах хаяг: 

Сүхбаатар дүүрэг. 11-р хороо. 7-р хороолол. Ногоон нуурын 101. Pro ONE оффис төв. 503 тоот.

Утас: 11-330948, 94111727

И-Мэйл: mseonline@yahoo.com, msneonline@gmail.com

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top