ШШГЕГ ОХУ-ын холбооны ял эдлүүлэх албатай хамтран ажиллах хөтөлбөрт гарын үсэг зурлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 11 сарын 19
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав ОХУ-ын Холбооны ял эдлүүлэх албанаас зохион байгуулж буй тав дахь удаагийн Олон Улсын форумд оролцох үеэрээ ОХУ-ын Ял эдлүүлэх албаны захирал, дэслэгч генерал А.П.Калашниковтой уулзаж, "2022-2023 онд хамтран ажиллах хөтөлбөр"-т гарын үсэг зурлаа.
 
Хурандаа Д.Загджав дэлхий нийтэд коронавирусын цар тахалын нөхцөл байдлын энэ үед биднийг урьж, хүндэтгэн найрсагаар хүлээн авч уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын сургалтын үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлын талаар болон ОХУ-ын цэргийн сургуулийг төгссөн болон
ОХУ-ын Дотоод хэргийн яамны харьяа их, дээд сургууль, академийн бакалавр, магистр, докторт суралцаж буй алба хаагчдын талаар дурдав.
 
Мөн тэрээр Монгол Улсад хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, хоригдлыг нийгэмшүүлэх ажлыг олон улсын жишигт нийцүүлэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хүний нөөцийн чадавхыг сайжруулах, бэлтгэх зорилгоор ОХУ-ын Холбооны ял эдлүүлэх албаны мэргэжлийн их, дээд сургууль, академид доктор, магистр, бакалаврын хөтөлбөрт алба хаагчдаа суралцуулан хоёр талын уламжлалт урт хугацааны найрсаг, нөхөрсөг хамтын ажиллагааг өргөжүүлэн бататгах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ түүнийг Монгол Улсад ажлын айлчлал хийхийг урилаа.
 
Дэслэгч генерал А.П.Калашников урилга хүлээн авч форумд оролцож байгаад талархаж, Монгол Улсын ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджавын урилгыг таатайгаар хүлээн авч буйгаа илэрхийллээ.
Эх сурвалж: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энжи(192.82.90.186) 2021 оны 11 сарын 19

МАН -ын үед иймэрхүү хулгайчид дарга болчихоод явахыг харах гутамшиг юмаа

0  |  0
Top