Хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбоотойгоор сүүлийн үед угаартаж хордсон гэх дуудлага цагдаагийн байгууллагад олноор бүртгэгдэх боллоо.
Өдөртөө дунджаар 6-10 хүн угаартаж, хордлого тайлах эмчилгээнд хамрагдаж байгаа гэх албаны мэдээлэл бий.
Хамгийн сүүлд буюу өчигдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны ... тоотын задгайд 20, 52 настай хоёр эрэгтэй гаднаа ил харагдаг гэмтэл шархгүй нас барсан байдалтай олджээ. Албаныхан шалгалтын ажиллагаа явуулж, хэргийн газраас сайжруулсан түлшнээс дээж авч, яндангийн сойлтыг хураан авч шинжилгээнд хамруулж байна.
Сэтгэгдэл ( 2 )
сайжруулсан түлш биш хорт хий\nмаш их утаа үнэхээр хэлэх ч үг алга даа
Одоо хэрэг илрүүлнэ гэж байхаө больжээ.Эсвэл үхсэн хойно нь олно эсвэл угаартсан гэсэн онош тавина.