Брэдли Купер: Леди Гагатай хэзээ ч хайр сэтгэлийн харилцаатай байгаагүй

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 19

Жүжигчин Брэдли Купер, топ модель Ирина Шейк нарыг салсны дараа олон хүн дуучин Леди Гагаг буруутгасан билээ. Ялангуяа Ирина Шейкийн фэнүүд Леди Гага л тэднийг салгасан гэж үзсэн.

Тэгвэл хоёр жилийн өмнө болсон явдлын талаар Брэдли Купер тодорхой тайлбар өгчээ.

Тухайн үед Брэдли, Леди Гага хоёр “Од төрсөн нь” кинонд хосуудын дүрийг бүтээж, Shallow дууг хамтран дуулсан билээ. Уг дуу тэр даруйдаа хит болж, “Од төрсөн нь” кино үзэгчдийг байлдан дагуулсан. Тухайн жилийн «Оскар»-оор Купер, Леди Гага хоёр Shallow дуугаа тайзан дээр дуулахдаа үзэгчдэд бие биедээ дурласан хосууд шиг мэдрэмж төрүүлсэн юм. Кинон дээрээ ч тэд хайр сэтгэлдээ умбасан хосуудын дүрийг маш тодоор гаргаж чадсан. Энэ нь үзэгчдийг тэднийг холбон ярихад нөлөөлжээ.

Тэгвэл Брэдли Леди Гагатай хэзээ ч романтик харилцаатай байгаагүй гэдгээ хэллээ. Тэрбээр “Дуулах хэрэгтэй болсноо мэдээд би их балмагдсан. Олон хүн над руу харж, тэд дараа нь юу ярих, ямар гарчигтай мэдээллүүд гарч эхлэхийг би төсөөлж байлаа. Гэхдээ Гага мэргэжлийн дуучин төдийгүй надад бас тусалсан. Тэр надад тайвшрахад тусалсан” гэж ярьжээ.

Тэд тайзан дээр кинон дээрх шигээ хосуудын дүрд тоглох хэрэгтэй байсныг Купер хэлээд “Леди Гага надад тайзан дээр үүнийг гаргахдаа киноныхоо хэсэг шиг бодохыг зөвлөсөн. Үзэгчдэд киноны хосуудыг харуулах хэрэгтэй байлаа. Хэрвээ бид зүгээр л үзэгчид рүү харж зогсоод эсвэл суугаад дуулвал инээдтэй харагдах байсан” гэжээ.

Брэдли мөн Леди Гагаг сайн дуучин, сайхан бүсгүй төдийгүй их харизмтай эмэгтэй гэж тодорхойлсон байна. Маш их эрч хүч цацруулан явдаг Гагаг анх хараад л Куперт түүнтэй хамтран ажиллах бодол төржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top