Йемений Хуситуудын зэвсэгт бүлэглэл 20-ны өдөр хэлэхдээ, Саудын Араб тэргүүтэй үндэстэн дамнасан эвслийн Йеменд явуулж буй цэргийн ажиллагаанд хариу болгож, зэвсэгт хүчин мөн өдөр тэсрэх бөмбөг тээвэрлэсэн Дрон ашиглан Саудын Арабын олон объект руу дайралт хийсэн байна гэжээ.
Саудын Арабын телевизээс мэдээлснээр, Үндэстэн дамнасан эвслийн арми мөн өдөр Йемений Сана хотын олон улсын нисэх онгоцны буудлаас Саудын Араб руу илгээсэн Хуситуудын зэвсэгт хүчний тэсрэх бодис ачсан Дроныг саатуулсан бөгөөд мөн " Хуситуудын зэвсэгт бүлэглэлийн бусад заналхийлэлд" хариу арга хэмжээ авч байна гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )