Тайланд, Индонез, Камбож болон зүүн өмнөд Азийн бусад орнууд хил нэвтрэх болон цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хязгаарлалтаа аажмаар зөөлрүүлсний дараа Вьетнамын Фу Куок арал /2021.11.20/-ны өдөр дахин нээгдэж, сүүлийн хоёр жилийн хугацаанд олон улсын жуулчдын анхны цувааг угтан авлаа.
Вьетнамаас гадна Зүүн өмнөд Азийн бусад олон улсууд хил нэвтрэх хязгаарлалтыг хөнгөвчилжээ. Тайланд 07-р сарын 01-нээс эхлэн "Пхукет аялал жуулчлалын хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж, Пхукетийг туршилтын журмаар ашиглаж, вакцинд хамрагдсан олон улсын жуулчдыг тусгаарлахгүйгээр нээлттэй болгож, үүний улмаар Кох Самуй арлыг ч нээжээ. Тайланд жил хагасын дараа энэ сарын 01-нд аялал жуулчлалын салбараа дахин эхлүүлж, 63 улс орон, бүс нутгийн вакцинд хамрагдсан жуулчдыг тусгаарлахгүйгээр хүлээн авчээ.
Мөн адилхан Камбож, Индонез, Сингапур зэрэг улсууд олон улсын жуулчдыг хүлээн авч байна.
Сэтгэгдэл ( 0 )