Худлаа мэдээлэл цацагдсан гэж АТҮТ мэдэгдлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 22

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид Авто тээврийн үндэсний төв /АТҮТ/-ийн Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо "Нисдэг машин" төвийн гурван давхар дахь байранд нэгжлэг хийж, мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгохдоо жолоочийг шалгалтад тэнцүүлэн авлига авдаг байж болзошгүй нэгэн мэргэжилтэнг баривчилсан гэх мэдээлэл цацагдсан. 

Тэгвэл АТҮТ-өөс уг мэдээллийг үгүйсгэв. 

Тус төвөөс "АТГ-ынхан Авто тээврийн үндэсний төвийн Нисдэг машин дахь салбарт ажиллагаа явуулж байна гэсэн мэдээлэл zarig.mn, toim.mn, ubn.mn гэх томоохон сайтуудаар худлаа мэдээлэл цацагдсан байна. Хэвлэл мэдээллийнхэн мэдээллийг нягталж, баталгаажуулж үнэн зөвийг олон нийтэд түгээхийг хүсье" гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top