УТГЫН ЧИМЭГ: Тэргүүн өгүүллэгээр П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” шалгарлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 22

Монгол Улсын Соёлын яам болон Монголын зохиолчдын эвлэлээс хамтран зохион байгуулж байгаа “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадам өнөөдөр (2021.11.22) болж, шилдгүүдээ тодруулав.

Төрийн шагналт зохиолч, төр нийгмийн зүтгэлтэн С.Удвалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан энэ удаагийн “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмын тэргүүн өгүүллэгээр “Алтан өд” шагналын зургаан удаагийн эзэн, зохиолч П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” богино өгүүллэг шалгарлаа.

Дэд байранд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Цэнджавын “Хийлч” өгүүллэг, гутгаар байранд Д.Нацагдоржийн шагналт зохиолч М.Эрдэнэбатын “Зүүдэлсэнгүй явлаа” өгүүллэг, дөтгөөр байранд МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Цоожчулуунцэцэгийн “Ах” өгүүллэг, удаах байранд МЗЭ-ийн шагналт зохиолч С.Пүрэвсүрэнгийн  “Шаазгай үр” өгүүллэг тус тус шалгарлаа.
 

“Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмын шилдэг өгүүллэгээр

  • П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа”
  • Г.Болормаагийн “Сэтгэлийн амь”
  • Г.Даваасүрэнгийн “Нохойны нулимс”
  • С.Пүрэвсүрэнгийн “Шаазгай үр”
  • Т.Дарханхөвсгөлийн “Тэнгэр дуугаргадаг хүн”
  • Б.Цоожчулуунцэцэгийн “Ах”
  • До.Цэнджавын “Хийлч”
  • О.Энхжавхлангийн “Тэмдэгт нэгэн овоо”
  • М.Эрдэнэбатын “Зүүдэлсэнгүй явлаа”
  • Х.Эрдэнэцэцэгийн “Уулын зөрөг зам” нар шалгарч  уралдсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top