Түр саатуулагдсан Д.Хаянхярвааг суллажээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 23

УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа авлига авсан, мөнгө угаасан байж болзошгүй гэмт хэрэгт холбогдсон.

Түүнийг АТГ-аас яллагдагчаар татаж, өнгөрсөн аравдугаар сарын 18-нд ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байдаг. 

Улмаар шүүхээс үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэрийг гаргасан бөгөөд эл хугацаанд Д.Хаянхярваа хэргээ хүлээж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан билээ. 

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг цагдан хорих 30 хоног нь дуусаж, түүнийг өнгөрсөн пүрэв /2021.11.18/ гарагт сулласан талаар эх сурвалж мэдээллээ. Удахгүй түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх хурлыг нь товлохоор болсон байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (73.111.180.213)  2025 оны 03 сарын 13

estoi ichig ichig mongolyn xuuly shibshig

1  |  0
 (64.119.17.198)  2025 оны 03 сарын 13

Авилгачин гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн энэ этгээдийг төр, засгаас хол байлгах нь зүйд нийцнэ.

1  |  0
Top