УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа авлига авсан, мөнгө угаасан байж болзошгүй гэмт хэрэгт холбогдсон. Түүнийг АТГ-аас яллагдагчаар татаж, өнгөрсөн аравдугаар сарын 18-нд ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байдаг.
Улмаар шүүхээс үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэрийг гаргасан бөгөөд эл хугацаанд Д.Хаянхярваа хэргээ хүлээж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан билээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг цагдан хорих 30 хоног нь дуусаж, түүнийг өнгөрсөн пүрэв /2021.11.18/ гарагт суллажээ.
Ингэхдээ Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох, хэргийн оролцогч Ш.Уртнасан, Ц.Отгонбаатар, Ш.Дорж, Л.Болормаа нартай уулзахыг хориглох, хязгаарлалт тогтоох, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, буюу "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан үүргийг биелүүлэхийг уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах хүртэлх хугацаанд түдгэлзүүлэх, таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
АВИЛГАЛАА НУУН ДАРАГДУУЛСАН ХҮН ГЭМ ЗЭМГҮЙ СУЛЛАГДЧИХДАГ ОЮУНЭРДЭНЭ ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮЧ ХҮРЭХГҮЙ ГЭДЭГ НЬ БАТЛАГДЛАА МАН-АА ГЭЖ АРГАГҮЙ АВИЛГАЧДААР ДҮҮРЧИХСЭН НАМ ЮМ ДАА...