Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр буюу 2021.11.24-нд Монгол Улсад орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театр үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Сувд нарт Монгол Улсын төрийн дээд шагнал Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Гавьяат жүжигчин Б.Жаргалсайханд Ардын жүжигчин цол хүртээхээр болжээ.
Түүнчлэн УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу, жүжигчин Ж.Пүрэвдорж нарыг Монгол Улсын төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор, жүжигчин Г.Амгаланбаатар, Ц.Баясгалан нарыг Гавьяат жүжигчин цолоор, найруулагч Ч.Түвшин, ерөнхий зураач Т.Ганхуяг нарыг Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнах Ерөнхийлөгчийн зарлиг гарсан байна.
Сэтгэгдэл ( 2 )
ene 2 baatar bolox gabya baigyylaagui
ХЭРЭВ ТӨРИЙН ШАГНАЛ ӨГӨХ ГЭЖ БАЙГАА ЮМ БОЛ ЖИНХЭНЭ БАЯЛАГ БҮТЭЭГЧИДДЭЭ ӨГМӨӨР ЮМ. ЕР НЬ ТӨРИЙН ШАГНАЛ УТГАА АЛДАЖ, ҮНЭ ЦЭНЭГҮЙ БОЛЖ ДУУСЛАА ЛД АА. ОДОО БҮР МӨСӨН БАЙХГҮЙ БОЛГОМООР ЮМ.