Шилдэг баритон Э.Амартүвшинд АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртээжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 11 сарын 24

Дэлхийн сонгодог урлагт Монгол хэмээх нэрийг цуурайтуулан яваа алтан баритон, Монгол Улсын Гавьяат жүжигчин Энхбатын Амартүвшинд Монгол Улсын Ерөнхийлөгч Ардын жүжигчин цол хүртээх зарлиг буулгажээ. 

Монголын сонгодог урлагийг дэлхийн тайзнаа тамгалсан тэрээр 2004-2009 онд Соёл урлагийн их сургуулийг Гавьяат Жүжигчин Ц.Ерөө багшийн удирдлага дор суралцаж төгссөн ба 2009 оноос Сонгодог уран бүтээлчийн гараагаа Дуурь, бүжгийн эрдмийн театраас эхэлж байсан юм. 

Тэрээр 25 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цолыг хүртэж, 2016 оноос дэлхийн томоохон 10 гаруй театртай гэрээ байгуулан, дэлхийн сонгодог урлагийн тайзнаа албан ёсоор хөл тавьсан гэхэд болно. 

Энэ оны аравдугаар сард Италийн Верона хотын Арена ди Верона амфитеатр, Finservice FZ сангаас хамтран тодруулдаг "Оны шилдэг дуурийн дуучид"-ыг зарлахад Олон улсын дуурийн найм дахь удаагийн "Дуурийн од" буюу дуурийн "Оскар” шагналыг Монгол Улсын Гавьяат жүжигчин Э.Амартүвшин хүртсэн юм. Энэхүү нэр хүндтэй шагналыг тэрээр 2021 оны арванхоёрдугаар сарын 29-нд Дубай хотноо ёслол төгөлдөр гардаж авах болно. 

Гавьяат жүжигчин Э.Амартүвшин өнгөрсөн хугацаанд,
 

  • 2011 онд П.И.Чайковскийн нэрэмжит ОУ-ын XIV уралдааны II байр, үзэгчдийн нэрэмжит шагнал
  • 2012 онд Плачидо Домингогийн ОУ-ын дуурийн дуучдын уралдаанд I байр
  • 2013 онд Франциско Винасын нэрэмжит 50 дахь ОУ-ын уралдаанд II байр
  • 2015 онд "BBC Cardiff Singer of the World" уралдааны үзэгчдийн нэрэмжит шагнал
  • 2016 онд "Seoul International Music Competition" уралдааны III байрын шагналыг тус тус хүртэж байв. 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(188.32.188.182) 2022 оны 03 сарын 24

Авьяастай, даруу зан, төлөв төвшин байдлаараа олны талархлыг хүлээжээ.

0  |  0
(203.217.139.240) 2021 оны 11 сарын 24

Эцэг, эхээс заяасан хоолой, өөрийн нь хөдөлмөр зүтгэл, багш нарын нь сургалт, гэр бүлийн нь дэмжлэг, энэ бүгдийн дүнд үнэхээр од болж чадаж байгаа залуу даа.

0  |  0
Иргэн(66.181.183.53) 2021 оны 11 сарын 24

WOW, yostoi nudee olson shagnal bn Bayar hurgei ! Baharhaj bn !

0  |  0
zochin(172.58.143.142) 2021 оны 11 сарын 24

Delhiin shildeg gedgee olon udaa tunhaglasan duuchin.Mongooliin bolood delhiin baharhal.Uneheer hovor zayagdsan hooloi.

0  |  0
БАЯР ХҮРГЭЕ(139.5.217.85) 2021 оны 11 сарын 24

БАЯР ХҮРГЭЕ

0  |  0
Top