Нийтийн албаны нэр дэвшигчдийн мэдүүлгийг хянаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 11 сарын 24

Авлигатай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 210 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт 113 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 318 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Одоогоор ажиллагаанд 108 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 43 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 13 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 83 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 15 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 68 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top