Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн халаалт долоо хоногийн өмнөөс доголдож эхэлсэн байна.
Эмнэлгийн удирдлагууд дулаан үйлдвэрлэгч “Оч дөл өлзийт” ХХК-д албан бичиг хүргүүлж, шаардлага тавьсан ч нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байна.
“Оч дөл өлзийт” ХХК-ийн зүгээс уурын зууханд доголдол гарсан, нүүрсний чанар муу, мөн ажилчдын хариуцлагагүй байдал нөлөөлсөн гэдэг тайлбар хийлээ.
Иймд Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал өчигдөр орой /2021-11-23/ Төрөх эмэгтэйчүүдийн эмнэлэгт ажиллаж, “Оч дөл өлзийт” ХХК-д халаалтыг яаралтай сайжруулах үүрэг даалгавар өгч, галлагаанд аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрчим хүчний зохицуулах зөвлөл, АЗДТГ-аас хамтарсан хяналт тавьж ажиллахаар шийдвэрлэлээ. Ингэснээр төрөх эмэгтэйчүүдийн тасгийн халаалт өнөөдрөөс хэвийн горимд шилжсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )