Сошиал нөлөөлөгчдийн сурталчилгаанд автаж болохгүй!

2021 оны 11 сарын 24

Сүүлийн үед иргэд өөрсдийн цагийг хэмнэж цахим худалдаагаар үйлчлүүлж, бараа бүтээгдэхүүн худалдан авдаг болсон. Цаг үеийн хэрэгцээ шаардлагаар худалдааны төвүүд ч өөрийн гэсэн цахим дэлгүүр ажиллуулж хүргэлтийн үйлчилгээ санал болгохоос гадна, бараа бүтээгдэхүүнээ урлаг соёлын төлөөлөл, сошиал сүлжээнд олон дагагчтай иргэнээр бүтээгдэхүүн сурталчлах ажил үйлчилгээ санал болгож хэрэглэгчдийг татдаг.

Тиймээс онлайн худалдаа хийж буй аж ахуйн нэгж, иргэд борлуулж буй бараа, бүтээгдэхүүнийхээ талаарх үнэн бодит мэдээллийг нуун дарагдуулах, бодит байдлаас зөрүүтэй барааг зар сурталчилгаагаар дамжуулан хэрэглэгчийг төөрөгдүүлж, хууран мэхлэх замаар худалдаалах үйлдэл гаргахгүй байхыг АНХААРУУЛЖ байна.

Дээрх үйлдлийг гаргасан зарим онлайн худалдааны сайтуудыг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон Зар сурталчилгааны тухай хуулиудыг зөрчсөн үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авсан болно.

Иймд хэрэглэгч Та бүхэн дараах ЗӨВЛӨМЖ-ийн дагуу өөртөө хариуцлагатай худалдан авалт хийхийг АНХААРУУЛЖ байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top