П.Цэрэндагва, Н.Сувд нарт ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол хүртээлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 24

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жил, Монгол Улсад орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театрын түүхт 90 жилийн ой тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, нэр бүхий хүмүүст Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр буюу 2021.11.24-нд Монгол Улсад орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театр үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Сувд нарт Монгол Улсын төрийн дээд шагнал Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Гавьяат жүжигчин Б.Жаргалсайханд Ардын жүжигчин цол хүртээв.

Түүнчлэн УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу, жүжигчин Ж.Пүрэвдорж нарыг Монгол Улсын төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор, жүжигчин Г.Амгаланбаатар, Ц.Баясгалан нарыг Гавьяат жүжигчин цолоор, найруулагч Ч.Түвшин, ерөнхий зураач Т.Ганхуяг нарыг Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагналаа.
 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.46.72) 2025 оны 03 сарын 13

Бусдын хүүхдийг сургах гэж бүх насаараа багшилсан багш хүн ”боловсролын тэргүүн” -ч үгүй тэтгэвэрт гарч байхад урлагийнхан, хэвлэл мэдээллийнхэн ”соёлын тэргүүн”, ”хөдөлмөрийн хүндэт медаль”, ” алтан гадас”, ”хөдөлмөрийн гавьяа”, ”гавьяат жүжигчин”, ”ардын жүжигчин”, ” хөдөлмөрийн баатар” -зэрэг монголын бүх шагналаар шагнуулж байх юм. Энэ хүмүүс ямар гавьяа байгуулдаг юм болоо ? тэгсэн хэрнээ монгол хөгжихгүй юм???

2  |  0
zochin(172.58.141.233) 2025 оны 03 сарын 13

Purevdorj bol duree setgeld hurgetel gargadag.Dur n hunii setgeld uldsen bna. Ene hund gaviyat tsoliig n uguugui sohor tur..Harin Amgalanbaatar gej yamar jujigchin baidgiig n dureer n tusuuluh geed olsongui.Suvd guaid Manduhai bolon teatriin durd n turiin shagnal , gaviyat, ardiin jujigchin geed bugdiig l ugsun.Hudulmuriin baatar bol arai l bna. ene tom tsoliig gertee amarsan hund ugdug boljdee.Gursed guai bol avah yostoi shagnalaa l avlaa. Hasar Jagai gaviyat havaasag yin ardiin jujigchin be..Uursduu icheed butsaagaad ugchimuur yum.

1  |  0
Зочин(66.181.183.104) 2025 оны 03 сарын 13

ХУ-д далдганахад ингээд зурагтаар гарна шүү

1  |  0
Зундарь(150.129.143.190) 2025 оны 03 сарын 13

Хөдөлмөрийн баатар алтан гадас шиг болох нь ээ

1  |  0
Үнэн(64.119.22.202) 2025 оны 03 сарын 13

Амгаланбаатар залуу хүн авах нь цаг хугацааны асуудал \nПүрэвдоржд нь гавъяатыг нь өгчихгүй дээ!

1  |  0
ган(103.57.93.196) 2025 оны 03 сарын 13

сувд юу хийсэн гэж

1  |  0
Н(66.181.161.9) 2025 оны 03 сарын 13

амгаа баньди далд ор

1  |  0
Close menu