Монгол Улсын Үндэсний номын сангийн ахмад номын санч, номын сан, соёлын салбарын нэрт зүтгэлтэн Дэмэдийн БЯМБАСҮРЭН Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн цол хүртлээ.
Д.Бямбасүрэн ОХУ-д Дорнод Сибирийн Соёлын дээд сургуулийг Номын сан судлаач, ном зүйч мэргэжлээр төгсөж, номын сан, ном соёлын салбарт 40 гаран жил тасралтгүй үр бүтээлтэй ажилласан.
МУҮНС-нд арга зүйч, хэлтсийн дарга, дэд захирал, БСШУЯ, ЗГХА Соёл урлагийн газарт номын сангийн асуудал эрхэлсэн мэргэжилтнээр ажиллаж байв.
Номын сан судлал, ном зүйн чиглэлээр “Номын сан ном зүйн ангилал”, “Монгол улсад хэвлэгдсэн гадаадын уран зохиолын номзүйн бүртгэл” /1985-2005/ зэрэг 5 бүтээл гаргаж, 40 гаруй өгүүлэл, онол арга зүйн материал нийтэлснээс гадна “Орчин үе-номын сан” зэрэг 6 ном товхимлыг эмхэтгэн редакторлажээ.
Сэтгэгдэл ( 4 )
ИХ ХҮН МУУТАЙ НӨХӨР ДӨӨ \n
ИХ ХҮН МУУТАЙ НӨХӨР ДӨӨ \n
баяр хүргэе
Баяр хүргэе !