Иракийн цэргийн талын мэдээлснээр Иракт суугаа гадаадын цэргийн байлдагчид 15 хоногийн дотор Иракаас гарах ёстойг мэдээлжээ.
Иракийн нэгдсэн командлах газрын хэвлэлийн төлөөлөгч /2021.11.24/-нд гадаадын цэргийн хүч Иракаас татан гарах ажиллагаа одоо яг явагдаж байна. Өдгөө олонх байлдагчид нь Иракаас татан гараад байна. Үлдсэн бусад хүмүүс нь 15 хоногт татан гарах болно. Холбогдох талууд цэрэг татах цагийн хуваарийн дагуу зэр зэвсэг болон тоног төхөөрөмжийг Иракийн талд шилжүүлж өгөх болно гэжээ.
Тахсин Хаффажи хэлэхдээ, Ирак дахь гадаадын цэргийн байлдааны хүмүүс татан гарах ажиллагаа дууссаны дараа цөөн тооны цэргийн зөвлөх, тагнуул, бэлтгэл сургалтын ажилтнууд Иракт үлдэх болно. Тэд Иракийн баруун нутгийн Амбар мужийн Ассад агаарын цэргийн баазад суух болно гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
сонин найруулгаар биёивдээ