Шинэ харцага Б.Орхонбаяр анхны түрүүгээ хүртлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 11 сарын 26

Бүгд найрамдах улсаа тунхагласны 97 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан амжилттай болж өндөрлөлөө.

Сар шинийн баярын дараа орохуйц томоохон барилдааны нэг хэмээн бөхчүүд, үзэгчид их ач холбогдолтой ханддаг энэхүү барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, гарьд Ө.Бат-Орших, М.Бадарч, заан Д.Анар, харцага Б.Бат-Өлзий, О.Хангай, Б.Орхонбаяр, Б.Одгэрэл, Н.Золбоо, Б.Цэдэнсодном, Ш.Пүрэвгарьд, Ц.Мөнхбаяр тэргүүтэй энэ цаг үеийн шилдэг 128 бөх зодоглосноос улсын шинэ харцага Б.Орхонбаяр анхны түрүүгээ хүртэж, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэв.

Их шөвөгт улсын харцага О.Хангай, Н.Золбоо нар шалгарлаа. Дунд шөвгийн наймд улсын заан Д.Анар, улсын начин Б.Чимэдвандан, улсын начин Б.Серик, улсын шинэ начин Ц.Сандагдорж нар үлдэв. Гал гарсан, үзэгчдийг өндөлзүүлсэн олон сайхан барилдаан гарлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав, дэд тэргүүн, улсын аварга О.Балжинням нар их шөвгийн бөхчүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.69.147) 2021 оны 11 сарын 27

орхонбаярт баяр хүргэж улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.

0  |  0
РСодхүү ДБатбаяр СНЗ(202.9.40.72) 2021 оны 11 сарын 27

Сэлэнгэчүүд Анхдугаар Үндсэн Хуулиа батлаж Улсаа тунхагласны баяраа цогтой хийморьтой тэмдэглэв. Хүүдээ Өргөн олон ХүүдээСэлэнгэчүүд, нийслэл хотод амьдран суугаа Сэлэнгийн угуул иргэдийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэе. Өргөн Сэлэнгэ мөрөн Орхон түшээ их гол. Таван Хан Ноён Уулс чинь цалгилан долгилон өндөлзөн өргөн зон олон Сэлэнгэчүүдтэйгээ талархан баярлаж байна. Сэлэнгэчүүд бид босоо хийморьтой хөдөлмөрч дайчин түмэн. Дөнгөж саяхан Сэлэнгэ аймгийн угуул жүжигчинПЦэдэндагва Хөдөлмөрийн Баатар , Монгол УЛсын Аврага Г Эрхэм баяр Жюү жи цү бөхийн дэлхийн аврага болов.

1  |  0
Зочин(202.126.88.35) 2021 оны 11 сарын 27

Баяр болгоноор л бөх, бөх шүтээд улс орон хөгжиж дэвжсэн нь юу л бол, арай өөр шинэлэг хэлбэрээр баяр тэмдэглэж баймаар юм

0  |  1
Top