Их дуулга тэмцээнээс гурван хүрэл авлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 27

Монголын ард түмэн анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхэн өдөр /2021.11.26/ Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо Их дуулга тэмцээнээс гурван хүрэл медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд:

ДАШТ-ий хүрэл медальт Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү хүрэл медалийн төлөө Францын Валид Хярыг мордох мэхээр цэвэр ялж, Гранд Слам ангилалаас ээлжит медалиа хүртлээ.

Мөн эмэгтэйчүүдийн -52 кг жинд:

Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Бишрэлтийн Хорлоодой Мароккогийн Соумия Ираоуйтай барилдаж хөмрөх мэхээр цэвэр яллаа.

Түүнчлэн -57 кг жинд залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хүрэл медалийн төлөө Европын залуучуудын аваргын мөнгөн медальт Их Британы Аселъя Топрактай барилдсан бөгөөд өрсөлдөгч нь хориотой мэх хийснээр манай тамирчинд ялалтыг өгсөн.

Ингэснээр манай улс “Абу Даби-2021” Гранд Сламын эхний өдөр 3 хүрэл медальтай 41 орноос 8-дугаар байрт бичигдэж байна

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.121) 2021 оны 11 сарын 27

Ene chini asar ih hvnii hvch hodolmor yvj bgaa shvdee medali avah gj tamirchin hvnii tesver tevcheer shv de

0  |  0
Зочин(202.126.88.34) 2021 оны 11 сарын 27

Жонхуунууд, хүрлээс дээш гардаггүй ээ, ямар олимп, ДАШТ биш

1  |  0
Top