Абу Даби-2021 | Ц.Цогтбаатар алтан медаль хүртлээ

2021 оны 11 сарын 28

“Абу Даби-2021” Гранд Слам тэмцээн 2021 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр эхэлсэн. Тус тэмцээний хоёр дахь өдөр “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Сүлд спорт хорооны тамирчин Сүхбаатарын одонт ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар аваргын алтан медаль хүртлээ.

Тэрбээр өмнө нь “Их дуулга” ангилалд гурван удаа түрүүлээд байсан бөгөөд дөрөв дэх түрүүгээ Узбекистаны Х.Тураевийг ялснаар хүртэж, чансаагаа 1000 оноогоор ахиуллаа. Түүний жинг тэргүүлэгч олимпын иж бүрэн медальт Гүржийн домогт жүдоч Лаша Шавдатуашвили, ОХУ-ын залуу жүдоч Армен Агаяны хамт хүрэл медаль хүртлээ.

Харин -70 кг-ын жинд Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны залуу жүдоч Цэрэндуламын Энхчимэг Гранд Слам ангилалд анх удаагаа хүрэл медалийн төлөө өрсөлдөж, Их Британы Келли Петерсен Поллардтай барилдсан. Харамсалтай нь манай бөх торгуулиар ялагдсанаар тавдугаар байрт шалгарч чансаагаа 360 оноогоор ахиуллаа.

Ингэснээр манай жүдо бөхийн Үндэсний шигшээ баг Абу Дабигийн Гранд Сламыг 2 өдрийн дараагаар 1 алт 3 хүрэл медальтайгаар 41 орноос медалийн чанараар 3-р байрт бичигдэж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(112.72.15.182) 2021 оны 11 сарын 29

сайн байна, мундаг залуу баяр хүргье

0  |  0
Top