Гавьяат дасгалжуулагч Д.Банди багшийн хөшөөг босголоо

2021 оны 11 сарын 28

Монгол Улсын ардын багш, гавьяат дасгалжуулагч, боксын спортын олон улсын хэмжээний мастер, академич, профессор, Бузтан овогт Дамдинжавын Банди багшийн хөшөөг түүний төрсөн нутаг Булган аймгийн Булган сумын Спорт ордны өмнө босголоо. Булган нутгийн зон олон, Банди багшын гэр бүлийнхэн, Монголын боксын хамт олон болон газар газраас зорин ирсэн Багшийн найз нөхөд, хамаатан садан, шавь нар нь 2021 оны арваннэгдүгээр сарын 19-ны Өвлийн шинийн 15-ны бэлэгт сайн өдөр цуглан хөшөөний нээлтийн арга хэмжээг Гадаа болон дотор хоёр янзаар зохион байгууллаа.

Булган аймгийн Засаг Дарга, гавьяат тамирчин Б.Ариун-Эрдэнэ хөшөөг нээж хэлсэн үгэндээ энэ их хүнтэй хамт спорт хэмээх айлын гал тогоонд багахан хугацаанд хамт явах завшаан олдож их зүйл суралцсандаа баярлаж явдаг юм.  Д.Банди багшийн нэрэмжит “ОЛИМПЫН ГАРАА” Бага насны боксчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийн 2024 он хүртэл Аймгийн засаг даргын ивээл дор Булган аймагтаа жил бүр зохион байгуулна. 2022 оны Боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг мөн Булган аймагтаа зохион байгуулах хүсэлтэй байгаагаа хэлж, Багшийн гэр бүлд нь эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж гарын бэлгээ гардууллаа.

Ийнхүү Хөшөөний нээлтийн туузыг, Эрдэнэт хотын 186-р ангийн үлээвэр найрал хөгжмийн аялгуун дор Булган аймгийн засаг даргаБ.Ариун-Эрдэнэ, Орхон аймгийн засаг дарга С.Батжаргал, Булган аймгийн Иргэдийн хурлын дарга Д.Эрдэнэбат, Д.Банди багшийн гэргий Д.Долгоржав, ардын багш, гавьяат тамирчин Х.Алтанхуяг, гавьяат тамирчин Т.Үйтүмэн, Багшийн ууган хүү Б.Ариунболор нар хайчлан албан ёсоор нээлээ.

Хөшөөг босгох ажилд идэвхийлэн оролцсон хүмүүст Д.Банди багшийн ар гэрээс хөшөөний жижигрүүлсэн хувилбарыг дурсгал болгон өгсөн. өгснөөр гадаа арга хэмжээ дуусч дотор арга хэмжээ эхэлсэн.

Мөн энэ өдөр 1979 онд Д.Банди багшийн санаачилсан “ОЛИМПЫН ГАРАА” тэмцээнийг бэлгэдэн охид, хөвгүүдийн тус бүр нэг хос үзүүлэх тоглолт боллоо. "Олимпийн гараа"  хэмээх энэ л тэмцээнээсН.Энхбат, Т.Үйтүмэн, П.Сэрдамба, Э.Бадар-Ууган наын гавьяатууд төрж, Монголын боксын сүүлийн 40 жилийн амжилт энэтэмцээнтэй холбоотой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top