Өнгөрсөн хоногт 200 хүн эрүүлжүүлэгджээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 11 сарын 29

Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1656 гомдол мэдээлэл бүртгэгджээ.

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1357, хулгайтай холбоотой 16, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 143, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 58 бүртгэгдсэн байна.

Авто машин согтуу жолоодсон 101, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 92, хүний биед халдсан 77, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 116, эрүүлжүүлэх байранд хоносон 200, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 54 тохиолдол гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top