Монгол Улс "ИХ ДУУЛГА" тэмцээн зохион байгуулах эрхтэй боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 11 сарын 29

Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга Абу Дабид ажиллаж байна.

Тэрээр олон улсын жүдо бөхийн "Grand Slam" ангиллын тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах гэрээ хэлэлцээг өчигдөр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр Олон Улсын Жүдогийн Холбооны ерөнхийлөгч ноён Мариус Визертэй хийлээ.

Хэлэлцээрийн үр дүнд ирэх 4 жилийн турш олон улсын "Grand Slam" жүдо бөхийн тэмцээнийг Монголд зохион байгуулах гэрээнд хоёр тал гарын үсэг зурлаа.

2022 оны Grand Slam олон улсын тэмцээн нь зургаадугаар сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top