Бяцхан чөтгөрийн хүсэл биелэх болов уу!

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 29

“Infinite Creative Studio”  болон “Favway”  уран бүтээлийн нэгдлийн хамтран бүтээсэн "Бяцхан чөтгөрийн хүсэл" уран сайхны кино бүх кино театрын дэлгэцээр үзэгчдийн хүртээл болж эхэллээ. 

Уг киноны ерөнхий найруулагчаар залуу жүжигчин, найруулагч Н.Баясаа ажилласан бол гол дүрд  Б.Жамъяндорж, Ү.Ундрал, О.Самданпүрэв гэх мэт залуу жүжигчид тогложээ.

Нээлтийн үеэр уран бүтээлчид киногоороо дамжуулан залууст хайртай нэгнээ сэтгэлдээ нандигнаж, мартах ёстой нэгнээ, тэр чигт нь орхиж сурах хэрэгтэйг сануулахыг зорьсон талаар хэлж байлаа.

Цас бударсан жихүүн өдрийг дулаацуулах мэт энэхүү киноноос та инээд хөөр, баяр гуниг хийгээд урам зориг, амьдралын “амттай” хормыг мэдрэх болно. Мөн шинэ жилийн баяраар өвлийн өвөөгөөс хүссэн найман хүслээ биелүүлэх даалгавар авсан Б.Жамъяндорж, Ү.Ундрал хоёрын сонирхолтой үйл явдлууд таныг уйдаахгүй байх хэмээн найдаж байна. Бяцхан чөтгөрийн хүсэл биелэх эсэхийг та бүхэн бүх кино театраар хүлээн авч үзээрэй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(192.82.90.64) 2022 оны 01 сарын 11

chutgur?

1  |  0
Top