Монгол Улсыг төлөөлөн "Дэлхийн шилдэг"-т саналаа өглөө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 11 сарын 29

ОУХБХ /FIFA/-ны оны шилдгүүдийг шалгаруулах "FIFA BEST" шагнал гардуулах ёслолын ажиллагаанд гишүүн холбоодын эрэгтэй болон эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч болон ахлагч нар саналаа өгдөг билээ.

Өнгөрсөн жилээс эхлэн ОУХБХ-ноос тусгайлан гаргасан гар утасны аппликейшнаар санал өгч эхэлсэн.

Тэгвэл Монголын эрэгтэй Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Масэ Шүичи болон багийн ахлагч Х.Цэнд-Аюуш, эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Э.Эрдэнэбат болон багийн дэд ахлагч А.Алтантуяа нар оны шилдэг хаалгач, тоглогч болон дасгалжуулагч нарт тус бүр 3 хүнд саналаа өглөө.

Тус “FIFA BEST” шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа цахим хэлбэрээр 2022 оны нэгдүгээр сарын 17-нд болох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top