Монгол Улсын Үндсэн хууль, төрийн байгуулал, хууль тогтоох үйл ажиллагаа, парламентын ёс, ялангуяа орон нутгийн дээд байгууллага болох Нутгийн Өөрөө Удирдах Ёсны байгууллага, түүний бүтэц, зохион байгуулалт, ИТХ-аас батлан хэрэгжүүлж буй шийдвэр үйл ажиллагаа ард иргэдийн амьдралд хэрхэн тусгалаа олдог, ард түмнийхээ итгэлийг хүлээн сонгогдсон ИТХ-ын Төлөөлөгчдийн үүрэг оролцооны талаар сурагчид, залуу үеийнхэнд сурталчлан таниулах, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Өсвөрийн Парламент”-ыг Дархан-Уул аймагт анх удаа байгуулсан.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дэргэдэх “Өсвөрийн Парламент”-ыг байгуулахдаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилсан “Өсвөрийн Парламент” хөтөлбөрт хамрагдсан Дархан-Уул аймгийн 3 сурагч болон ерөнхий боловсролын ахлах ангийн 15 шилдэг сурагчдын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан бөгөөд тэдэнд Нутгийн өөрөө удирдах байгууллага гэж юу вэ? Түүний дэг ёс, хэрхэн үйл ажиллагаа явагддаг талаар бодит мэдээллийг хүргэх зорилгоор өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд зочноор оролцууллаа.
Орон нутгийн шийдвэр гаргах дээд байгууллага болох Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан, хуралдааны дэг, үйл ажиллагаа, хурлаас гарсан тогтоол шийдвэр нь иргэдийн амьдралд ямар үүрэг гүйцэтгэдэг талаар олон талын мэдээлэл авлаа хэмээн сурагчид ярьж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )