ДАРХАН-УУЛ: Шүүгчдийн нэрэмжит шилдгүүд тодров

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 11 сарын 30

"Чандмань-2021" спортын бага наадмын гар бөмбөгийн тэмцээний ерөнхий шүүгчээр Монгол улсын волейболын спортын мастер, "Дархан-Ус суваг" ХК-ийн ахмад ажилтан М.Зоригт ажилласан.

Тэрбээр тэмцээний үеэр "Өөрийн авъяас чадвараа гарган, бусдыгаа хошуучлан амжилттай тоглосон болон өсвөр залуу үедээ биеийн тамирыг сурталчлан таниулах, зөв үлгэр дууриалал болсон" хэмээн үзэж Орон сууц хэрэглэгчийн албаны багийн тамирчин, бригадын дарга Б.Ганбат, Усан хангамжийн албаны багийн тамирчин, бригадын дарга Н.Энхбаяр нарыг "Шилдэг тоглогч"-оор шалгарууллаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top