Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд Улсын Филармонийн Морин хуурын чуулга ОХУ-ын Эрмитаж музейн "Капелла" болон Марийнский театрт энэ сард тоглолтоо хийсэн билээ. Тэгвэл Морин хуурын чуулга Мариинский театраас ирсэн даруйдаа Монгол үзэгчдэдээ зориулан тоглолт хийх гэж байна.
Монгол ахмад, дунд, залуу үеийн шилдэг хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлүүдээс толилуулах “Наран мэлмийт орон” концертыг арван хоёрдугаар сарын 10,11-нд Улсын Филармонийн концертын танхимд толилуулах аж.
Уг тоглолтод Морин хуурын чуулга, удирдаач Д.Түвшинсайхан, гоцлол хөгжимчин О.Мөнхтогтох, О.Төмөрхуяг, хөөмэйч Н.Ашид, Улсын Филармонийн гоцлол дуучин гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар, Б.Дэлгэрбаяр нар оролцоно. Мөн урилгаар ДБЭТ-ын дуучин Б.Энхнаран, Б.Монголхүү нар оролцох гэж байна.
Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )