Хятад-Лаосын төмөр зам нь Лаосын ард түмэнд бодит ашиг тус авчиржээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 30

“Бүс ба зам” төслийн бэлэг тэмдэг болсон Хятад-Лаосын төмөр зам удалгүй албан ёсоор ашиглалтад орох гэж байна. Лаосын Хятадын төмөр замын ХХК-ийн ТУЗ-ын дарга Жюй Гүөжян саяхан ХТРТ-ын сурвалжлагчид ярилцлага өгөхдөө:

Хятад-Лаосыг холбосон төмөр зам баригдаж эхэлснээс хойших таван жилийн хугацаанд Лаосын жирийн ард түмэнд нүдэнд үзэгдэхүйц, бодит үр өгөөжөө өгсөн юм гэжээ.

Жюй Гүөжян хэлэхдээ, Хятад-Лаосыг холбосон төмөр замын бүтээн байгуулалт нь Лаосын орон нутгийн эдийн засгийн хөгжлийг ахиулсан юм. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд оролцогч талууд нийт 5 тэрбум 177 сая юанийн их хэмжээний элс хайрга, цемент зэрэг барилгын материалыг худалдан авч, 17 мянга гаруй барилгачид амьдралын эд бараа худалдан авч, зах зээлийн хэрэглээ, орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлсэн юм гэжээ.

Үүнээс гадна, бүтээн байгуулалтын тал ч мөн адил орон нутгууд Лаосын талтай хамтран хүндрэл бэрхшээлийг даван туулж, цар тахалтай идэвхтэй тэмцсэн байна. 2018 онд Лаос-Хятадын төмөр замын компани Лаосын Атуппо далангийн эвдрэлд нэрвэгдэгсдэд 800 сая кип (ойролцоогоор 640,000 юань) хандивлаж, 6 сая гаруй юанийн үнэ бүхий 4 гүүр барихад тусалжээ. Цар тахал гарснаас хойш бүтээн байгуулагч тал Лаосын засгийн газар, Нийтийн аж ахуй, тээврийн яам, Коммунист залуучуудын эвлэлийн төв хороо, Боловсролын яам болон бусад хэлтэст 2 сая 450 мянган юанийн эмнэлгийн хамгаалалтын материал хандивласан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top