"Урлагтай яриа" медиа төсөл урлагийн шүүмж судлалын агуулгаар баяжигдан үзэгчдэд хүрч байна

Админ | Zindaa.mn
2021 оны 11 сарын 30

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Соёлын яамны дэмжлэгтэйгээр “Урлагтай яриа” медиа төслийг амжилттай хэрэгжлүүлж байна.

“Урлагтай яриа” медиа төсөл нь олон нийтэд нийгэм, соёл урлагийн талаар өргөн талт мэдээ мэдээллийг хүргэх, соёл урлагийн хувь хүний болон нийгмийн хөгжилд үзүүлэх ач холбогдлыг таниулан сурталчлах зорилготой юм.

2021 онд “Урлагтай яриа” төсөл нь урлагийн шүүмж судлалаар дамжуулан хүн ба нийгмийн үнэт зүйлс, соёл урлагийн талаарх олон талт мэдлэг, мэдээллийг хүргэх, соёл урлагийн хөгжлийн түвшинг ахиулахад төр, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхээр зорьж ажиллалаа.

МУЗ нь уг төслийг урлагийн шүүмж судлалын агуулгаар баяжуулан “Урлагийн шүүмж судлал”, “Киноны шүүмж судлал”, “Хөгжмийн шүүмж судлал”, “Дүрслэхүйн шүүмж судлал” гэсэн 4 сэдвийн хүрээнд агуулгыг боловсруулан, уран бүтээлчид, мэргэжлийн судлаачид, эрдэмтэн мэргэжилтнүүдийг урьж оролцуулсан телевизийн дөрвөн цуврал нэвтрүүлэг бэлтгэн Монголын Үндэсний Телевизээр дамжуулан олон нийтэд орон даяар хүргэлээ.

Эдгээр видео агуулгыг цахим хуудсаар дамжуулан үзэгч, уншигч та бүхэнд хүргэж байна.

“УРЛАГИЙН МӨНХИЙН ҮНЭН” урлагийн шүүмж судлалын цуврал видеог хүлээн авч үзнэ үү.

 

Урлагийн шүүмж судлал

 

Оролцогчид
 

  • Н.Жанцанноров, МУЗ-ийн Тэргүүн
  • Ц.Ариунаа, Гуру Медиа, продюсер 
  • Э.Сонинтогос, СУИС-ийн захирал
  • М.Батзориг, Зураач, багш
  • У.Бямбаням, Утга зохиол судлаач
  • П.Номинбилэг, Сэтгүүлч, нийтлэлч

 

Киноны шүүмж судлал

 

Оролцогчид
 

  • Ц.Ариунаа, Гуру Медиа, продюсер 
  • Г.Жигжидсүрэн, Кино найруулагч
  • Б.Түмэн-Өлзий, Кино судлаач

 

Хөгжмийн шүүмж судлал
 

Оролцогчид
 

  • Н.Жанцанноров, МУЗ-ийн Тэргүүн
  • Д.Нямдаш, Хөгжим судлаач
  • Х.Алтангэрэл, Хөгжмийн зохиолч

 

Дүрслэхүйн шүүмж судлал
 

 

Оролцогчид
 

  • С.Саранцацралт, Зураач
  • М.Эрдэнэбаяр, Зураач
  • М.Амина, Урлаг судлаач

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top