Захиалгат нислэгээр эх орондоо ирэх иргэдийн АНХААРАЛД!

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 12 сарын 01

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу коронавируст халдварын шинэ хувилбар болох “Омикрон” вирус бүртгэгдсэн улс оронд амьдардаг эсвэл эдгээр орноор дамжин өнгөрсөн захиалгат нислэгээр эх орондоо ирэх иргэдэд дараах мэдээллийг хүргэж байна. Иргэдийг 10 хоног өөрийн зардлаар тусгаарлах бөгөөд төлбөрийн хэмжээг дараах байдлаар тогтоожээ.

Тусгаарлах байрны төлбөр:

– 0-3 настай хүүхэд үнэгүй,

– 4-12 настай хүүхэд 50.000 төгрөг,

-13-аас дээш настай иргэд өдрийн 100.000 төгрөг,

Унааны зардал:

– Том хүний зардал 20.000 төгрөг,

– 0-5 насны хүүхдийг үнэ төлбөргүйгээр эцэг эхийн асрамжинд,

– 6-12 хүртэлх насны хүүхдийг 10.000 төгрөгөөр суудал эзэмшүүлж тээвэрлэнэ.

 Тусгаарлах байрны зардлыг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх.

Төлбөр хийхдээ тухайн иргэн /РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭРЭЭ/ тодорхой бичихийг анхаарна уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top