Прокурорын нэхэмжлэлтэй Сү.Батболдын хэргийг ХЭРЭГСЭХГҮЙ болголоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 12 сарын 01

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Нийслэлийн прокурорын газар нарын дөрвөн нэхэмжлэгчтэй, С.Батболд нарын 14 хариуцагчид холбогдох хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хохирол нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Улмаар зарим хариуцагч болох гадаад улсын иргэн, хуулийн этгээдийн Монгол Улсад оршин суудаг, бүртгэлтэй тухай нэхэмжлэлд дурдсан хаягаар шүүхэд дуудан ирүүлэх ажиллагааг явуулсан боловч тэдгээр иргэн, хуулийн этгээдүүд тус хаягт оршин суудаггүй, бүртгэлгүй болох нь тогтоогдсон байна.

Тиймээс шүүх энэхүү үндэслэлээр буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д "хариуцагчийн хаяг тодорхойгүй" нь иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж мөн хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(64.119.24.116) 2021 оны 12 сарын 04

УИХ дээрээс хурлаас нь очоод барих ёстой бабхгүй тэр прокурорыг ажлаас нь халах хэргэтэй тэгэхгүй бол ард түмэн чулуугаар шидэж шийтгэдэг болох хэрэгтэй.

0  |  0
Ард түмний нэг(103.57.93.243) 2021 оны 12 сарын 01

Хохирогч нь ард түмэн эх орны газар шороо шүү хаанаас хэнийг хайгаад хүчингүй болгоод бнаа наадах чинь тийм хаяг өгч хуулийн цоорхой ашиглахаа мэдэж бж л ийм хэрэг х йж бгаа ш дээ.Аав ээжээс нь ийм хөрөнгө өвлөгдөөгүй шүү

0  |  0
bhuyag(139.5.219.210) 2021 оны 12 сарын 03

ТТ -г гадныханд алдчихгүй ард түмэндээ авч өгсөн гавьяатай хүн, харин нүүрсийг үнэгүйтүүлэх нүгэл нь ил болонгуут өөрийн гэмийг бусдад тохох гэж гадныханх хөлсөлж харлуулж , гүтгэсэн Баттулгын явуургүй үйлдэл үнэнд гүйцэтгэсэн

0  |  1
Зочин(202.55.188.39) 2021 оны 12 сарын 01

Шүүсэн шүүгч нь яаж шүүж бгаа юм вэ тэрийг олон улсын шүүхэд өгч болдоггүй юм уу

1  |  1
ИРГЭН(103.229.122.155) 2021 оны 12 сарын 01

Олон Улсын шүүх толгойг нь илэхгүй байлгүй дээ...

0  |  0
Kkk(172.58.141.252) 2021 оны 12 сарын 01

Zugeer l shuuh prokuror tar!

0  |  1
Kkk(172.58.141.252) 2021 оны 12 сарын 01

Zugeer l shuuh prokuror tar!

0  |  0
Зочин(203.98.77.73) 2021 оны 12 сарын 01

Манийгаа байсан бол аль хэдийн хаа байгаа мухраас нь гавлаад авч явж, хорих бх даа.

2  |  0
zochin(124.158.120.154) 2021 оны 12 сарын 01

MAN DARGA NAR YU BODOJ BAIGAA BOL

0  |  0
Зочин(64.119.18.206) 2021 оны 12 сарын 01

Түй хар хүүр ерөөсөө энэ монгол сөнөх юм байна л даа хайран эх орон минь

2  |  0
Зочин(64.119.18.206) 2021 оны 12 сарын 01

Түй хар хүүр ерөөсөө энэ монгол сөнөх юм байна л даа хайран эх орон минь

1  |  0
Зочин(43.228.131.90) 2021 оны 12 сарын 01

Энэ шүүгч хэдэн саяар авсан байх, Том нүгэл үйлдэж байгаагаа одоо ч мэдэхгүй л бн даа, Улс эх орноохоо хамаг баялгийг хувьдаа завшчихаад эргээд тэр мөнгөөр нь авилга өгөөд хэрэгсэхгүй болгодог аан, Тохуургхаж байна даа

1  |  1
mongotoi er medeltei(202.131.225.197) 2021 оны 12 сарын 01

nobsh yumaa mongo ch bvheniig diileh yumaa.. mongotoi erh medeltei hvn yumaa daa.. diildehgui yumaa

1  |  0
Top