Олон нийтийн анхаарлын төвд одоо ч байсаар байгаа нэг хэрэг бол олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэрэг.
Тодруулбал, Н.Түвшинбаяр улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон.
Э.Энхбат тархиндаа хүнд гэмтэл авч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног ухаангүй хэвтэж, улмаар БНСУ-д эмчлүүлэхээр явсан билээ.
Харин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан Н.Түвшинбаярыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 30 хоног цагдан хорьсон байдаг.
Улмаар түүнийг өмгөөлөгчийнх нь хүсэлтийн дагуу өнгөрсөн тавдугаар сарын 20-нд батлан даалтад гаргасан юм. Энэ үеэс Н.Түвшинбаярын хэрэг хэрхсэн нь тодорхойгүй, хэргийн эзэн өөрөө усанд хаясан чулуу шиг алга болсон байдаг.
Ойрын өдрүүдэд Н.Түвшинбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, замхарсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа юм. Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад
“Н.Түвшинбаярт холбогдох хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагдаж байгаад саяхан прокурорын шатанд шилжүүлсэн. Одоогоор тус хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорт хянагдаж байгаа. Хан-Уул дүүргийн прокурорын газар энэ хэрэг дээр ажиллаж байна гэв.
Сэтгэгдэл ( 2 )
Аль хэдийний хэрэг одоо болтол шийдэгдэж чадахгүй байгаа нь авилгатай л холбоотой гэж хардаж бна. Анандбазарын хэрэг ч ялгаагүй бас адил. Мөнгөтэй хүнд сөгддөг хуулийнхан гэж харж бна. Жирийн иргэдийнх бол аль хэзээний шийдвэр нь гарчихсан байгаа. Ийм л ялгаатай нийгэмд бид амьдарч бна даа. Хийсэн хэрэг нь олон нийтэд ил байхад шийдвэрлэх чадваргүй хуульчид бна гэхээр монгол яаж хөгжих вэ? Ийм тушаа болсон албан тушаалтнуудыг зайлуулах хэрэгтэй.
Өлбийсөн муу сдааааааа