ГХЯ: Охиныг зодсон 4 хүүхдийн хоёрынх нь хэргийг хааж, хоёрт нь арга хэмжээ авчээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 12 сарын 02


БНСУ-ын телевизийн MBC агентлагийн сувгаар өчигдөр /2021.12.01/ 20:00 цагаас эхлэн гарсан Монгол улсын иргэн, Янгсан хотын Янгсан Боми дунд сургуулийн 1-р ангийн сурагч охиныг (Манайхаар 7-р анги) сургуулийх нь үе тэнгийн хүүхдүүд зургаан цагийн турш зодож, хүчээр архи уулган, өрөөнд хорьсон балмад хэргийн тухай гарсан мэдээллийн мөрөөр Гадаад харилцааны яамнаас түүний оршин суудаг Янгсан хотын Цагдаагийн газар болон түүний ээж С-тэй холбогджээ. 

Улмаар Гадаад харилцааны яамнаас олон нийтэд дараах тайлбарыг өгч байна.

Уг тайлбарт "БНСУ-ын Өмнөд Кёнгсан мужийн Янгсан хотын Цагдаагийн газрын Эмэгтэйчүүд, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ким Янг Жунтэй арванхоёрдугаар сарын 2-ны өглөө 08:00 цагт холбогдож нөхцөл байдлыг тодруулав.

Үүнд, энэ хэрэг нь 2021 оны долдугаар сарын 3-нд гарсан хэрэг бөгөөд тус Цагдаагийн газарт 2021.07.04-нд бүртгэгдэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлжээ.

Сэжигтэн 4 хүүхэд байсан ба түүний 2 нь хэрэг хүлээх насанд хүрээгүй учир аравдугаар сарын 1-нд тэдгээр хоёр хүүхдийн хэргийг хаасан. Харин хэрэг хүлээх чадвартай насанд хүрсэн бусад 2 хүүхдэд холбогдох хэргийг аравдугаар сарын 28-нд Прокурорт шилжүүлсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Охиныг зодсон 4 хүүхдийн 2 нь хэрэг хүлээх насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ямар нэгэн ял шийтгэл аваагүй. Нөгөө 2 нь улсын тусгаарлалтад тодорхой хугацаагаар байхаар болсон байна. Охины ар гэрийнхэн нь уг хэргийн талаар давж заалдахаа мэдэгдсэн байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан ГХЯ-аас бүхий л шатанд анхаарал хандуулан, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Түүнчлэн ар гэрийхэний нь зүгээс энэ асуудлыг дэврээх тусам хүүхдийн сэтгэл санаанд улам муугаар нөлөөлж байгаа учир болгоомжтой хандахыг хүссэн юм" гэжээ. 

БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа дараах тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
баянаа(66.181.161.40) 2021 оны 12 сарын 02

хүүхдийн сэтгэл санааг бодоод энэ асуудлыг дэврээж болохгүй гэдэг чинь иргэнээ хамгаалж дуугарч чадахгүй сул дорой ЭСЯ байна гэж ойлголоо одоо бүгдийг нь эргүүлэн татах хэрэгтэй

0  |  0
АРД(103.229.122.155) 2021 оны 12 сарын 02

Энэ мэдээж худлаа монголын төр иргэнээ хамгаалж чадахгүй...

1  |  0
Зочин Зочин(103.212.116.29) 2021 оны 12 сарын 03

Солонгос хүүхний бөгс үнэтэй\nМонгол хүний амь үнэгүй болсон\nДампуу төр огцор

1  |  0
Top