Антарктид дахь Хятадын цаг уурын станц ажиллаж эхлэв

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 02

 

Хятадын цаг агаарын мэдээллийн үндэсний төвөөс Антарктид суурилуулсан Күнлүн станц болон Тайшань станцаас цаг уурын ажиглалтын мэдээллийг амжилттай хүлээн авсан гэдгээ мэдэгджээ. Энэ нь тухайн хоёр станц 5 жил болон 9 жилийн хугацаанд суурилуулах, туршин ажиллуулах, тогтвортойгоор Антарктидээс цаг агаарын мэдээлэл дамжуулах ажлын стандартыг бататгасан үйл хэрэг болж байна. Уг хоёр станц /2021.12.01/-нээс ашиглалтад орсон бөгөөд ирээдүйд Антарктидээс цаг агаарын мэдээллийг тогтвортой ханган ажиллах болно.

Антарктид бол салхи ихтэй хахир хүйтэн цаг агаартай бүс, хамгийн хүйтэндээ -89.2℃ байх ба салхины хурд 100 м/с хүрдэг. Хятадын Антарктидын экспедиц Жүншань өртөөнөөс Күнлүн өртөө хүрэх зам дагуу цаг уурын автомат станц олныг суурилуулсанаас Тайшань станцыг /2021.12.24/-нд, Күнлүн станцыг /2017.01.06/-ны өдөр суурилуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top