Г.Оргил: Тээврийн жолооч 0 цэгээс ачих бэлтгэлээ бүрэн хангасан

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 03

Замын-Үүд, Эрээний тэг цэгийг ашиглалтад оруулах бэлтгэл ажил хийгдэж байна. Өнөөдөр тэг цэгт хоёр кальмар оруулж ирэх аж. Үүний дараа чингэлгээ хэрхэн байрлуулах, кальмараар ачиж буулгах туршилт хийхээр төлөвлөжээ.

Хятадын хэвлэлээр гарч буй мэдээллээр бол Хөх хотоос мэргэжлийн хүмүүс ирж, Эрээн хотод халдвар хамгааллын дэглэм хэрхэн сахиулж байгаад хяналт тавих аж. Үүний дараа хил нээх асуудлыг тодорхой болгох юм байна.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, тээврийн хөлс хэт өсөх үед тээвэр хийх дээд үнийг нэг талдаа 10 сая төгрөгөөр тогтоож байсан бол энэ удаа ачаатай чингэлгийг хилийн “0” цэгээс Улаанбаатар хүргээд, хоосон чингэлгийг Замын-Үүд хүртэл буцаах нийт тээврийн үнийг НӨАТ оруулаад, 8.8 сая төгрөгөөр тогтоогоод байна.

Замын-Үүд суманд 5000 гаруй тээврийн жолооч байдаг ба тэднийг хэрхэн зохион байгуулалтад оруулсан талаар Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга Г.Оргилоос тодрууллаа.  
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top