Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, Монгол улсын начин Бэгзсүрэнгийн Цэнгэлсүрэнгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан өчигдөр (2021.12.05) боллоо.
Барилдаанд М.Амарсанаа, С.Очирбат, Ө.Батзул, М.Адъяахүү, У.Береке, М.Эркебулан, Ө.Сүхбат, Б.Баянмөнх нарын хурц арслангууд магнайлан 256 бөх зодоглосноос Булган аймгийн Орхон сумын харьяат, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл түрүүлж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, аймгийн хурц арслан М.Амарсанаа үзүүрлэв.
Их шөвөгт аймгийн хурц арслан Ө.Батзул, аймгийн начин Л.Энхсаруул нар шалгарав. Харин дунд шөвгийн наймд аймгийн хурц арслан С.Очирбат, У.Береке, цэргийн арслан Л.Отгонбаатар, аймгийн арслан Э.Баасанжав нар үлдлээ.
Энэхүү барилдааныг Завхан аймгийн Баянтэс сумын нутгийн зөвлөл, нутгийн олон, ахан дүүс нь МҮБХ-той хамтран зохион байгуулж, Цэнгэлсүрэн начиндаа хүндэтгэл үзүүллээ.
Дараагийн барилдаан арванхоёрдугаар сарын 19-нд "Хантайшир" дэвжээний 20 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанаар үргэлжилнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл ( 0 )