МАН-ын Их хурал эхэллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 06

Дөрвөн жилд нэг удаа болдог МАН-ын 30 дугаар их хурал эхэллээ.

Энэ удаагийн Их хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс хүрэлцэн ирсэн 1245 төлөөлөгч оролцож байна.

Их хурлыг МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлснээр хурлын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ. 

30 дахь Их хурлын Мандатын комиссын даргаар Д.Сарангэрэлийг томилсны дараа тэрбээр Мандатын комиссын илтгэлийг танилцуулав. Хурал даргалагч Д.Тогтохсүрэн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

Өнөөдрийн хуралдаанд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцуулна. Дараа нь Хяналтын ерөнхий хорооны  тайлан, мэдээллийг сонссоноор МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Шинэ зуун дэвшилтэт бодлого” сэдвийн хүрээнд дөрвөн жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаа тайлагнах юм.

МАН өнөөдрийн байдлаар 278 мянга 716 гишүүнтэй болсон бөгөөд Их хурлын нэг төлөөлөгч 224 гишүүнийг төлөөлж байна. 30 дахь удаагийн Их хурлын хамгийн ахмад төлөөлөгч нь 92 настай бол хамгийн залуу нь 22 настай. Их хуралд урилгаар 200 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд нийт төлөөлөгчдийн 295 нь буюу 25 хувь нь эмэгтэйчүүд байна. 

Их хурлыг албан ёсоор эхлүүлсний дараа Мандатын комисс болон хэлэлцэх асуудлын дарааллыг баталлаа. 

Ингэснээр МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  “Эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого” сэдэвт илтгэлээ Их хурлын төлөөлөгчдөд танилцуулж байна.
 



МАН-ын түүхт 100 жилийн ой тохиож буй 30 дахь удаагийн Их хурал  дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хүн төрөлхтөнд учраагүй цар тахлын нэн хүнд цаг үед зохион байгуулагдаж  байгааг намын дарга онцлоод “МАН өнгөрсөн зууныг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн мандуулж, дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө зориулсан бол шинэ зуунд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх түүхэн үүрэг та бидэнд ногдлоо” хэмээн тодотголоо. Үргэлжлүүлэн тэрбээр  цар тахлын хүнд үед ард түмэн МАН-д итгэл хүлээлгэж, удаа дараагийн сонгуульд дараалсан ялалт байгуулсан учраас “Ялалт бол хариуцлага” хэмээн хүлээн авч байгаагаа онцлоод  эдийн засагт шинэ сэргэлт гаргахад эрх баригч нам гол бодлогоо чиглүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hgbfd pok(105.112.113.246) 2021 оны 12 сарын 06

Сайн байна уу, SCOTIABANK хувийн зээл олгогч нь санхүүгийн тусламж хэрэгтэй байгаа хэн бүхэнд санхүүгийн боломжийг нээж өгч байгааг олон нийтэд мэдээлэх зорилготой юм. 5000 евро-100,00 евро Бид хувь хүн, аж ахуйн нэгж, компаниудад 2%-ийн хүүтэй зээлийг ойлгомжтой, ойлгомжтой хэлбэрээр олгож байна. Өнөөдөр scotiabank565@gmail.com хаягаар бидэнтэй холбоо барина уу

0  |  0
Top